Өмнөх үг
2008-07-08 06:21
Гурван сая хүрэхгүй монголчуудыг сайхан амьдруулхад маш амархан
Харин ийм ядуу буурай, эв нэгдэлгүй байлгахад маш хэцүү.
Харин ийм ядуу буурай, эв нэгдэлгүй байлгахад маш хэцүү.
Монгол орныг америкчууд Азийн ардчиллын жишээ болгодог. Энэ бүхэн нь Монголын эрх баригчдыг хөөргөсөөр 18 жил болов. Америкчуудад аз жаргал авчирсан тэр ардчилал монголчуудын амьдралын баталгаа болох нь эргэлзээтэй болж байна. Ардчиллын тулгуур зарчим бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Энэ эрхэнд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсан цуглах эрх хамрагдана. Америкчууд энэ эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Өнөөдөр Монголын ардчилал баталгаатай юу гэдэг асуулт гарч байна. Өчигдөрхөн ордон руу өндөг шидэх эрхтэй байсан иргэний хөдөлгөөнүүд өнөөдөр үг хэлэхгүйгээр амаа үдээд Сүхбаатарын талбай дээр суух эрхгүй болов.
Монголд Коммунизм эргэн тогтлоо. Сvvлийн авсан мэдээгээр ИХ намын дарга Ж.Батзандан /Ph.d/, ИХ намын дэд дарга О.Магнай /Эрх зүйч Эдийн засагч/ нарыг баривчилсан бєгєєд О.Магнай-д цаазаар авах ял оногдуулж болзошгvй байна. Энэ нь Монголд Коммунизм эргэн тогтож буйн шинж биш гэж vv?